1936 онд устсан гэгддэг Тасманийн бар амьд үлдсэн байж магадгүй

2019 оны 11 сарын 17

Австралийн нэг муж болох Тасмани аралд амьдардаг байсан нэгэн өвөрмөц араатныг 1936 онд бүр мөсөн устаж алга болсон гэлцдэг.

Амьтны хүрээлэнд байсан хамгийн сүүлчийн Тасманийн бар 1936 оны есдүгээр сарын 7-нд үхсэн юм.

Тэгвэл орон нутгийн захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэд найман удаа энэ амьтны мөрийг харсан тухайгаа мэдээлснийг саяхан зарлажээ.

Хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Тасманийн бар амьд байгаа тухай мэдээ ирсэн байна.

Нурууныхаа хэсэгт судалтай энэ араатан нь чоно, үнэг, том муурны дундаас  төрсөн мэт өвөрмөц амьтан юм.

Имж, вомбат зэрэг уутат амьтад болон хонь, тахиа зэрэг гэрийн тэжээвэр амьтдаар хооллодог байсан энэ амьтныг 19 дүгээр зуунд Тасмани аралд ирж суурьшсан Британичууд агнаж устгасан байна.

Нэг метр хүртэл урт биетэй, 50 см орчим урт сүүлтэй энэ амьтны жин 30 кг хүрдэг байжээ.

Тасманийн бартай хамгийн ойр төрлийн амьтан нь одоо хүртэл тус аралд амьдардаг Тасманийн чөтгөр хэмээх жижиг араатан юм.

3,000 орчим жилийн өмнөөс Австралийн эх газарт үзэгдэхгүй болсон гэгддэг энэ араатан Британичуудыг суурьших үед Тасмани аралд 5,000 орчим тоотой үлдсэн байсан гэдэг.

Гэвч фермийн аж ахуйд ихээхэн хохирол учруулж байсан тул 1888-аас 1909 оны хооронд орон нутгийн захиргаа Тасманийн барыг устгахад урамшуулал олгож байснаас их хэмжээгээр устаж үгүй болжээ.

Хамгийн сүүлд 1930 оны тавдугаар сард Уилф Бэтти гэдэг нэртэй фермер тахианы байранд нь халдсан сүүлчийн зэрлэг Тасманийн барыг буудан устгасан гэнэ.

Ингээд тус арлын амьтны хүрээлэнд байсан сүүлчийн араатан 1936 оны есдүгээр сард үхсэн байна. Харамсалтай нь арлын захиргаа үүнээс хоёрхон сарын өмнө Тасманийн барыг агнахыг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

Энэ явдлаас олон жилийн дараа буюу 1986 онд Австралийн засгийн газар уг амьтныг устаж алга болсныг албан ёсоор зарласан байна.

1999 онд хэсэг эрдэмтэд Тасманийн барыг генетикийн хувилах аргаар дахин төрүүлэх ажил эхлүүлсэн ч үр дүнд хүрэлгүй 2005 онд зогссон юм.

Гэхдээ эрдэмтэд энэ санаагаа орхилгүй устсан араатныг дахин амьдруулах боломжийг судалсаар байгаа гэнэ.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610589
3 эможи

төгсөө
2019-11-17 22:47
энэ бол тасманы бар биш тасманы чоно гэдэг амьтан шүү. зэрлэг амьтдын эмгэнэлт явдал гэдэг номд тодорхой бичсэн байгаа
keyboard_arrow_up