Хамар дээрээ сүүлтэй гөлөг мэндэлжээ

2019 оны 11 сарын 16

Арван долоо хоногтой золбин гөлөг Америкийн Миссури мужийн Mac’s Mission амьтны асрах төвд иржээ. Хамгийн сонирхолтой нь энэ гөлөг хамар дээрээ үнэхээр сүүлтэй ажээ.

Гөлгөнд толгойноос нь урт эвэр ургадаг нарвалын овгийн далайн амьтныг билгэдэж, Нарвал хэмээх хоч хайрласан байна. Малын эмч нар Нарвалд үзлэг хийгээд илүү сүүл нь түүнд өвчин болохгүй гээд авах ч шаардлагагүй гэж үзжээ. Нарвалын зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа өвчтэй, өвөрмөц онцлогтой амьтдыг асардаг Mac’s Mission төвөөсөө ч илүү алдартай болсон аж. Mac’s Mission төвийн дарга Рошель Стеффений хэлснээр Нарвалын бие тун сайн байгаа бөгөөд байнга л тоглож байдаг гэнэ.

Рентген зургаас харахад духан дээрх хоёр дахь сүүл нь жинхэнэ сүүлнээсээ 3 дахин жижиг, гавлын яс, булчингийн эдтэй холбогдоогүй болохоор ялаа үргээх зэргээр шарваж чадахгүй гэж гарчээ. Энэ гөлгийг хүмүүс одоохондоо өгөх бодолгүй байна. Mac’s Mission-ын ажилтнууд түүнийг өсөж том болоод сүүл нь асуудал болох нь уу гэдгийг ажиглахаар шийджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610581
1 эможи

keyboard_arrow_up