Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019 оны 11 сарын 16

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

Дэлхий ертөнц дээр олон төрөл зүйлийн ан амьтад, хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, аж төрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрдэмтэн судлаачдын олж, нээж илрүүлээгүй өөр олон амьтад байсаар байгаа нь нууц биш юм. Бид оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэднээс ялгаатай боловч, зарим амьтад хүнээс дутахааргүй ухаантай байдаг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ манай гарагийн хамгийн ухаантай амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ.

10. Халим

Холбоотой Зураг
Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг маш ухаалаг амьтдын нэг юм. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай ба энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Халим нь төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насалдаг. Тэд өөрсдийн гэсэн содон дуу чимээгээр өөр хоорондоо харилцдаг бөгөөд аюулыг мэдрэх онцгой чадвартай.

9.Наймаалж

наймаалж зурган илэрцүүд
Усны амьтад дотроо тархины хэмжээгээрээ дээгүүр бичигддэг энэхүү амьтан маш ухаантай ажээ.Тэд ямар ч хэлбэр дүрстэй газар руу хэлбэр дүрсээ өөрчлөн гарах, түүнчлэн аюулаас мултрахдаа гарамгай байна. Наймаалж нь аюул тулгарахад өөрөөсөө бараан өнгийн шингэн ялгаруулдаг бөгөөд ингэснээр усан дахь үзэгдэх орчин буурж, тэр үеэр амжиж зугтдаг аж. Түүнчлэн ой тогтоогт сайтай төдийгүй аливаа зүйлийг маш удаан мартдаг болох нь нотлогджээ.

8. Тагтаа

тагтаа зурган илэрцүүд
Тагтааг өнх 5000 жилийн өмнө хүн төрлөхтөн тэжээж эхэлсэн гэдэн тооцоо бий. Тагтааг хэдийгээр сүүлийн үед хортон амьтан гэж үзэх болсон боловч энэ шувуу нь ихэнх нь амьтадаас хамаагүй ухаантай болохыг эрдэмтэд баталсан байна. Жишээ нь тагтаа өөрийнхөө дүрсийг толинд хараад таньдаг, бусад амьтадыг үйл хөдлөлийг хараад дуурайж чаддаг, мөн хангалттай сургуулилт хийх юм бол үсэг хүртэл нүдлэж чаддаг гэнэ

7. Хэрэм

Холбоотой Зураг
Хэрэм шиг жижигхэн амьтанд амьд үлдэхийн тулд толгойгоо ашиглахаас өөр арга байдаггүй гэнэ. Үнэндээ ч хэрэм хурдан сэтгэж чаддаггүй бүйл аль хэдийн илүү том амьтадын идэш болоод дуусах байсан байх. Мөн тэжээвэр хэрэмнүүд хүний хэл хүртэл ойлгож чаддаг юм..

6. Гахай

гахай зурган илэрцүүд
Судлаачдын үзсэнээр гахай нь нохой болон нялх хүүхэдтэй ижилхэн ухаалаг болох нь тогтоогдсон аж. Түүнчлэн тэд ойролцоогоор 20 гаруй төрлийн дуу чимээ гаргаж, өөр хоорондоо харилцдаг бөгөөд энэ нь харилцан яриатай тун төстэй гэнэ. Мөн тооройнууд эхийнхээ гаргах дууг холоос ч гэсэн танидаг тул, хэзээ ч төөрдөггүй аж. Энэ нь тэдний байгалийн зөв совинтой нь холбоотой билээ.

5. Хэрээ

хэрээ зурган илэрцүүд
Хэрээ нь төрөл зүйлийн амьтад дундаасаа хамгийн ухаалаг, онцгой чадвартайд тооцогддог. Бусад шувуудыг бодоход тархины хэмжээ нь хавьгүй том төдийгүй хоол тэжээлээ олох, нуух, аюулыг урьдчилан мэдэх чадвараараа илүү байдаг. Түүгээр ч зогсохгүй тэд хүмүүстэй хэрхэн зохицож амьдрахаа сайн мэддэг байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610579
11 эможи

Зочин
2019-11-16 22:10
keyboard_arrow_up