Меган Марклийг ЖИНСЭН ӨМД өмсөхийг хоригложээ
Их Британийн хатан хаан II Изабель Суссексийн гүнж Меган Марклийг уранхай, цоорхой жинсэн өмд өмсөхийг хориглосон гэж тус улсын хэвлэлд бичжээ. Хатан хаан, ханхүү Харри болон түүний эхнэрийг Шотландад дахь ордондоо зочилж байх үеэр энэ журмыг сахихыг шаардсан байна. Ингэснээр Меган Маркл зөвхөн өмсөх дуртай хувцсаа өмсөхөөс татгалзахад хүрснээс гадна платформ гутлаа солиход хүрчээ. Хатан хаан II Изабель жинсэн эдлэл, хувцас ялангуяа, эрэгтэй загвартай, уранхай жинсэнд дургүй нэгэн аж. Тэрээр Меган Марклийг ийм хувцсыг зөвхөн нөхөр хүүгийнхээ хамт амьдардаг Фрогмор коттеж дахь эдлэндээ өмсч болно гэж хэлснийг Их Британийн сонинд бичжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.21 ЛХАГВА №166 (6133)