Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

2019 оны 7 сарын 22

Өмнөд Солонгосын 70 настай нэгэн эмээ насаараа эмнэлэгт ажиллаж, өвчтөнүүдийг асарч, өдөр өдрийг чимээгүйхэн өнгөрөөдөг байлаа. Нэг удаа тэрбээр өндөр настан загвар өмсөгчдөд зориулсан сургуулийн зарыг хараад өөрийгөө сорихоор шийдсэн нь амьдралыг нь тэр чигт нь өөрчилжээ.

Ингээд тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр настай мэргэжлийн загвар өмсөгч болох нь тэр.

56938405_315873965745130_1751231437606538971_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

Чой Сун Хва хэмээх энэ эмээ эмнэлэгт заримдаа долоо хоногийн долоон өдөр, өдрийн 20 цагаар ажиллах ч үе гардаг байв. Энэ талаараа тэрбээр “Надад үдийн хоол идэх цаг зав гарахгүй үе өчнөөн байсан. Үүнээсээ болж маш их стресстэнэ. Яг л байнга галт уулан дээр сууж байгаа мэт байлаа” гэжээ.

Цалингаараа олсон ихэнх мөнгөөрөө зээлээ төлдөг байсан тэрбээр өндөр настнуудад зориулсан загварын сургуулийн зарыг хараад л дамжаанд нь сууж үзэж, The Show Project агентлаг зураг авахуулж эхэлжээ.

50543964_245998226311463_8238822115884177450_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

57952125_357956184829666_6714663951136915355_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

61681468_1450981831710089_3251495449962751859_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

Өдгөө энэ солонгос эмээ 75 настай. Тэрбээр том дизайнеруудтай хамтран ажиллаж, Сөүлийн загварын долоо хоногт байнга оролцдог. Тэрбээр ийм өндөр насандаа загварын бизнест орсноо гайхамшиг л гэж нэрлэдэг байна. Тэр тусмаа эмнэлгийн хүнд нөхцөлд насаараа ажилласан, өр зээл гээд амаргүй амьдралтай, стресстэй байсан эмэгтэй ийм сайхан байна гэдэг гайхалтай хэрэг юм. Солонгосын эдийн засаг хүнд үед төрж өссөн, нас биед хүрээд нөхөртөө хаягдан хоёр хүүхэдтэй хоцорсон тэрбээр нэг хувцастайгаа 20 жил болох нь хэвийн л үзэгдэл байсан гэнэ.

Өвчтөнүүд нь хэтэрхий хөгшин хүнээр асруулж байна гэж гомдоллох вий гэсэндээ үсээ байнга будаж, цайралтаа далдалдаг байсан тэрбээр одоо цайсан үсээ брэнд болгож, олон дизайнерын анхаарлыг татаж байна.

Чой өөрийнх нь үеийн хүмүүсийг олноос онцгойрохгүй даруу төлөв амьдрах ёстой гэж сургадаг байсныг дурдаад одоо хүссэнээрээ амьдрах цаг ирсэн гэжээ.

51703166_369140530594036_3893374902032569580_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

51704727_2392578877632499_3854206824060399878_n Загвар өмсөгч болоход оройтоогүй гэдгээ 70 насандаа ойлгожээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606047
17 эможи

Зочин
2019-07-28 18:25
гоё
Зочин
2019-07-22 16:48
сайн
keyboard_arrow_up