Улаан талбайд дрон хөөргөсөн монгол залууг саатуулжээ

2019 оны 7 сарын 20

Улаан талбай зурган илэрцүүдМонгол залуу Москва хотын Улаан талбайд зөвшөөрөлгүйгээр дрон хөөргөөд саатуулагджээ. Тодруулбал, ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Улаан талбайд дрон хөөргөсөн, Дублинд амьдардаг, 22 настай монгол залууг баривчилсан байна.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллээс Москва хотын мэдээллийн агентлаг иш татан мэдээлэхдээ, Хуягбаатар Баасандоржийг дрон хөөргөснийх нь дараа баривчилсан гэжээ. Түүнд ОХУ-ын Захиргааны хуулийн 11.4-т зааснаар "агаарын орон зай ашиглалтын дүрэм зөрчсөн" хэрэгт буруутган хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Монгол залуугийн дроныг эргүүлэн өгчээ.

Москвагийн төв хэсэгт алсын удирдлагатай төхөөрөмж нисгэхийг хориглосон бөгөөд тус улсын Тээврийн яамны 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор нислэгийн тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байна.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
606005
4 эможи

Зочин
2019-07-20 13:04
сонирхолтой
keyboard_arrow_up