Гоо үзэсгэлэнгээрээ олныг шуугиулж буй “Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт

админ
2019 оны 7 сарын 19

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 17-20 өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Тус тэмцээнд хүч үзэхээр Казакстаны шигшээ багийн тамирчин "Мисс бөх" хэмээх нэрээрээ монголчуудын сайн танил болсон Молдир Мекенбаева 49 кг-ийн жинд барилдахаар хүрэлцэн иржээ. Түүний талаарх 12 баримтыг хүргэе.

1.  Тэрбээр 1997 онд Казахстан улсын Алматы хотод төрсөн. Өдгөө 22 настай.

2. Тэр 2016 онд Жюү жицү бөхийн ДАШТ-ий 49 кг-ийн жинд барилдаж алтан медаль хүртсэн юм. Мөн дараа жилдээ буюу 2017 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тус мөнгөн медаль Казакстаны шигшээ багийг хүрэл медалийн тавцанд зогсоход чухал үүрэг гүйцэтгэжээ.

3. Молдир Мекенбаева нь Казакстаны хамгийн шилдэг тамирчин бөгөөд Дэлхийн чансаанд эхний 15-д бичигддэг.  

4. Мекенбаева дэлхийн олон орноор аялсан бөгөөд экстрим спортоор хичээллэдэг. Мөн чөлөөт цагаараа шатар нүүж, гитар тоглож, дуулах дуртай аж.

5. Тэр Казахстаны Назарбаев их сургуульд суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүрбүтээгээд амжжээ.

​​​​​​​

6. Тэр сургуулийнхаа миссээр тодорч байсан бөгөөд одоогоор 20 гаруй сурталчилгаанд тоглоод байгаа аж. Мөн сургуулийнхаа шилдэг оюутан болж, голч оноогоороо шилдэг 100 оюутны тоонд багтсан ажээ. 

7. Түүний инстаграмм хуудсыг 131 мянга хүн дагадаг. Харин тэр 715 хүн дагаж байна.

8. Түүний найз залууг Серик Шашдаулетова гэдэг бөгөөд Лондонгийн Их сургуульд суралцдаг.

9. Тэрбээр өнгөрсөн жилийн Азийн наадмаар "Garuda" клубийн тамирчин М.Баярмаатай оноолт таарч ялагдсан юм.

10. Түүний хүргэн ах нь Жюү Жицүгийн спортоор хичээллэдэг байсан нь уг спортыг сонгоход түлхэц болжээ.

11. Тэр Монгол Улсад зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирээд буй юм.

12. Тэрбээр онгоцноос бууж, даруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Онгоцноос буугаад удаагүй ч агаар нь цэвэрхэн сайхан санагдлаа. Монголд анх удаа ирж байгаа болоод ч тэрүү сандарч байна шүү. Гэхдээ уулзсан эхний хүмүүсээс эхлээд сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэнд баярлалаа. Миний хувьд гэнэтийн зүйл болж байна" хэмээжээ. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605979
1 эможи

keyboard_arrow_up