Байгалын тогтоц хаданд зургаа авахуулсан нь андууралд хүргэжээ

2019 оны 7 сарын 10

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” уран сайхны киногоороо үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн Про Стар фильм дэргэдээ Про Стар дуу бичлэгийн студийг байгуулаад удаагүй байгаа юм. Сошиалаар тархсан дуулиант зурагны эзэн бол Про Стар студийн шинэ артист SNAE01 буюу Н. ЛХАГВАБАЯР юм. Дусал дуслаар гардаг, нүдний өвчин анагаагч гэдгээрээ нутгийн зон олонд алдартай рашаан дотор нүцгэн охидтой сууж зураг авуулдаг Монголоо алдсан гэж олон хүмүүс #SNAE01-г шүүмжлээд байгаа юм. Дээрх зураг нь түүний 2 дахь уран бүтээл ЗУН дууны клипны зураг авалтын үеэр авуулсан зураг гэнэ. Зун цагт тохиолдож болох залуусын бүх л сайн сайхныг дуундаа дуулжээ. Хамгийн гол нь дуундаа эх дэлхийгээ хайрлая, элэг бүтэн баймаар байна гэх уриалгыг оруулсан нь сонсогчдод ихээхэн таалагдаад байгаа юм. Клипны зураг авалт нь Цэнхэрийн халуун рашааны амралтын газар, элсэн тасархай мөн Архангайн Цэцэрлэг музей зэрэг байгалын үзэсгэлэнт газруудад авагдсан байна. Дусал дуслаар гардаг нүдний рашаан гэж хүмүүст ойлгогдоод байгаа нь худал мэдээлэл бөгөөд зүгээр л байгалын тогтоц хадан дотор ус дүүргэж клипны зураг авсан гэнэ шүү.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605796
5 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-07-10 17:32
Mongolchuud tamiin togoo shig negnee muuldag ulsuud shuu
Зочин
2019-07-10 15:21
Ардчилсан улс шдээ. Гоё юм хийгээд гоё сэтгэж л байна шд. Хөөрхөн хүү байна. Амжилт
Зочин
2019-07-10 15:21
Huuhduud goy clip hiijee. Goy ungulug boljee
Зочин
2019-07-10 14:36
Манайхан ингээл худал цуурхалд амархан автаж хий мэдэмхийрдэг нь мэдэгдээд байгаа байхгүйюу
Баагий
2019-07-10 14:04
Хүмүшс муухай цуурах юмаа. Арай ч рашаанд ингэж орно гэж юу бхав тээ
keyboard_arrow_up