Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотууд

2019 оны 3 сарын 19

Singapore зурган илэрцүүд

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Парис, Хонконг, Сингапур тэргүүлжээ. "Economist Intelligence Unit"-ээс жил бүр явуулдаг судалгаагаар 133 хотын үнэ өртгийг харьцуулсан бөгөөд 30 жилийн түүхэнд анх удаа дээрх гурван улс эхний байрыг эзэлсэн байна.

Францын нийслэл өнгөрсөн онд евро бүсийн тэргүүлэгч 10 хотоос хамгийн өндөр өртөгтэйгөөрөө хоёрдугаарт бичигджээ. Судалгаагаар 133 хотын талх зэрэг нийтлэг зүйлсийн өртгийг харьцуулсан байна. Энэхүү судалгааг дараа нь Нью-Йорк хотод үнэ ханш өсч буй эсэхийг үнэлэхдээ жишиг болгон ашигладаг аж.

Парис 2003 оноос хойш хамгийн өндөр өртөгтэй 10 хотын нэгээр нэрлэгдсээр иржээ. Тухайлбал, эмэгтэй үс засах дундаж үнэ Парист 119.04 ам.доллар байхад Швейцарийн Зурич хотод 73.97 ам.доллар, Японы Осакод 53.46 ам.доллар байдаг аж.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 хот

1.Сингапур (Singapore)

1.Парис (France)

1.Хонконг (China)

4.Зурич (Switzerland)

5.Женев (Switzerland)

5.Осако (Japan)

7.Сөүл (South Korea)

7.Копенгаген (Denmark)

7.Нью-Йорк (US)

10.Тел Авив (Israel)

10.Los Angeles (US)

Энэ жилийн жагсаалтын өөрчлөлтөд инфляци болон валютын ханшийн хэлбэлзэл нөлөөлсөн бөгөөд Аргентин, Бразил, Турк, Венесуэл зэрэг  орнуудын амьжиргааны өртөг эрс буурчээ. Венесуэлийн Каракаст өнгөрсөн онд инфляци ойролцоогоор 1.0 сая хувьд хүрч, Засгийн газар шинэ валют гаргаж, энэ жилийн хамгийн өртөг багатай хотуудын жагсаалтад багтсан байна.

“Bloomberg”-ийн мэдээлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Каракаст нэг аяга кофе 400 боливар буюу 0.62 ам.доллар (0,50 евро) байжээ. Сирийн Дамаск хот дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотуудын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

"Economist Intelligence Unit"-ээс мэдээлснээр, улс төр болон эдийн засгийн сөрөг нөлөөнөөс үүдэн дэлхийн хамгийн хямд өртөгтэй “газар”-ын тоо нэмэгдсээр байгаа аж.

Дэлхийн хамгийн өртөг багатай хотууд

1.Каракас (Venezuela)

2.Дамаск (Syria)

3.Ташкент (Uzbekistan)

4.Алмата (Kazakhstan)

5.Банглор (India)

6.Карачи (Pakistan)

6.Лагос (Nigeria)

7.Буэнос Айрес (Argentina)

7.Чиннай (India)

8.Шинэ Дели (India)

 

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601266
0 эможи

keyboard_arrow_up