Хятад үнсгэлжин

2019 оны 2 сарын 20

Хятадын хамгийн залуу тэрбумтан бүсгүй дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтжээ. Энэ талаар “www.jingdaily.com” сайт болон “www.chinaattila.com” сайт мэдээллээ.

АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайны улмаас бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амссан. 2018 онд худалдааны дайны уршгаар БНХАУ-ын чинээлэг хүмүүсийн тоо 11 хувиар буурсан байна.

2017 онд чинээлэг хүмүүсийн тоо 2130 байсан бол 2018 онд 1893 болтлоо буурчээ. Тэд хөрөнгөө алдаж, чинээлэг гэх статусаас “арчигдсан” нь худалдааны дайнтай шууд холбоотой гэж тайлбарладаг. БНХАУ-ын хамгийн баян эрхэм бол худалдааны “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма юм. Түүний нийт хөрөнгө 39 тэрбум ам.доллар аж.

Азийн эдийн засгийг тодорхойлогч БНХАУ худалдааны дайнаас болж багагүй хохирол амссан нь дээрх тоо баримтаас тодхон харагдаж буй. Хэдий чинээлэг иргэдээ алдсан ч БНХАУ, “Ази тивийн гол тоглогч”, “хөрөнгө оруулагч”,” санаачлагч”, “гол холбоотон” гэх байр сууриа хамгаалсаар байна.

Тэгвэл тус улсын бас нэг иргэн “Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалт”-д багтсан гэнэ. Чжан Зэтянь гэх 26 настай бүсгүй уг нэр хүндтэй жагсаалд багтсан анхны Хятад эмэгтэй боллоо.

2009 онд Чжан Зэтянь “Kawaii” гэх аяга барьсан зургаа “вейбо” сүлжээнд байршуулсан ба уг зураг цахим хайлтын НЭГДҮГЭЭРТ орж, тэрбээр удалгүй ОД болсон байна.  Учир нь түүний цэвэрхэн арьс, шулуун хамар, үзэсгэлэнтэй алаг нүд нь интернэтийг байлдан дагуулсан ба түүнийг “Sister Milk Tea” гэх хочтой болоход хүргэжээ.

Жүжигчид, дуучидтай өрсөлдөхүйц царайлаг Чжан Зэтянь 2011 онд “Цинхуа” их сургуульд элссэн ба толгой сайтай учир жилийн дараа АНУ-ын Нью-Йорк дахь коллежид суралцсан байна. Удалгүй хөрөнгийн биржид ажилд орж, бизнесийн салбар дахь өөрийн байр сууриа тавих анхны алхмаа хийжээ.

Тэрбээр уг биржид дадлага хийж байхдаа ирээдүйн нөхөр Лю Чиандунтэй танилцсан гэдэг. Лю Чиандун бол БНХАУ-ын тэргүүлэх баян ба түүний нийт хөрөнгө 12.4 тэрбум ам.доллар аж. Тэрбумтан эр Жак Магийн “Alibaba” сайтын дараа орох “JD.com” гэх худалдааны сайтын үүсгэн байгуулагч билээ.

“Alibaba”, “JD.com” сайт цахим худалдааны салбарын гол өрсөлдөгчид гэхэд болно. Жак Ма нэгэн хэвлэлд “Би унтахаасаа өмнө “JD.com” сайт руу орж, зүгээр л тандалт хийдэг. Мэдэхгүй ээ, энэ зуршил болчихсон” гэж ярьж байжээ.

“Лю Чиандун, Чжан Зэтянь нарыг хайрын холбоотой” хэмээн тухайн үед хэвлэлийнхэн байнга бичдэг байв. Сэтгүүлчдийн таамаг удалгүй бодит болж, хос 2015 оны наймдугаар сард Австралийн Сидней хотноо бусад баячууд шиг тансаг хурим хийсэн билээ. Хос дараа жил нь бяцхан охиноо өлгийдөн авчээ. Хуримын дараа түүнийг хятадууд ҮНСГЭЛЖИН гэх болжээ.

 

Чжан Зэтянь нөхрийнхөө сайтаас багагүй хувийг эзэмшдэг нь түүнийг залуудаа ТЭРБУМТАН болоход нь шууд нөлөөлсөн гэхэд буруудахгүй. Түүний нийт хөрөнгө 7.9 тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

2015 оноос тэрбээр “JD.com”-ийн гоо сайхны бүтээгдэхүүний хэсгийг бие даан хөгжүүлсэн юм. Улмаар хос бизнесийн салбарт хамтрагчид болжээ. Тэд хуримаа Сидней хотноо хийсэн нь учиртай аж. Хуримын ёслолын дараахан хос Австралийн хүүхдийн хоол хүнсний “Bubs” компанид 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.  

Бизнесийн салбарт тун өндөр амжилт үзүүлж, өөрийнхөө хүчээр тэрбумтан болсон залуухан Чжан Зэтянийг өнгөрсөн оноос дэлхийн хэвлэлүүд онцлох болсон юм. Тэрбээр бизнесийн салбарын ГҮНЖ хэмээн нэрлэгдэхээс гадна нийгмийн сүлжээнд ОД аж. Түүний өмссөн, зүүсэн бүхэн ТРЕНД болдог ба  инстаграм, твиттерийг нь таван сая гаруй хэрэглэгч дагадаг гэнэ.

Гоо үзэсгэлэн, хурц ухаанаараа үеийнхнээсээ ялгарсан Чжан Зэтянь саяхнаас нинжин сэтгэл бусдыг байлдан дагуулж эхэлжээ.

Тэрбээр хүнс тэжээлийн дутагдалд орж, амь насаа алдахад хүрсэн хүүхдүүдэд туслах зорилготой ашгийн бус хүмүүнлэгийн сан байгуулж, олон сая ам.долларыг буурай орнуудад хандивлажээ. 2017-2018 оны хооронд 3.5 сая ам.долларыг 0-3 насны хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулан, Азийн гурван улсад хандивласан аж.

Үзэсгэлэнт гэргий нь бүхий л салбарт ГЯЛАЛЗАЖ байх зуур тэрбумтан Лю Чиандуныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон нь олныг цочирдуулсан юм.

Тэрбумтан эр 2018 оны есдүгээр сард Миннеаполи хотноо өсвөр насны охиныг хүчирхийллийг завдахаас гадна ёс бус үйлдэл гаргасан гэж цагдаагийнхан баривчилсан юм. Өнөөг хүртэл Миннеаполи хотын цагдаагийнхан уг хэргийг шалгаж байна.

Хятадын хамгийн залуу тэрбумтан бүсгүй дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтжээ. Энэ талаар “www.jingdaily.com” сайт болон “www.chinaattila.com” сайт мэдээллээ.

Эх сурвалж: www.shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600387
1 эможи

keyboard_arrow_up