Дэлхийн миссүүдийн будаггүй төрх

2020 оны 8 сарын 08

Image result for world miss

“Дэлхийн мисс”, ”Ертөнцийн гоо бүсгүй” зэрэг томоохон тэмцээний ялагч гоо бүсгүйчүүд эгэл амьдрал дээрээ хэрхэн харагддаг, юу сонирхдог талаар танилцуулж байна.

1. Катриона Грей

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Филиппин

Шагнал:Тэргүүн байр Катриона Грей хөтлөгч мэргэжилтэй бөгөөд Филиппиний томоохон сувагт мэргэжлээрээ ажиллахын сацуу театрт тоглодог. Мөн ДОХ, ХБХВ-ийн халдвартай хүмүүст тусалдаг Love Yourself Philippines байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.

2. Тамарин Грин

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Өмнөд Африк

Шагнал: Дэд мисс Гоо бүсгүйн тэмцээнд оролцож байхдаа тэрээр Кейптаун хотын анагаах ухааны их сургуулийн төгсөх ангид суралцаж байжээ. 2015 онд Тамарин сүрьеэ өвчин туссан ч өвчнөө даван туулж гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж чаджээ.

3. Стефани Гутьерес

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Венесуэл

Шагнал:Гуравдугаар байр Стефани Гутьерес өнөр өтгөн гэр бүлд өсөж хүмүүжсэн.Венесуэлийн их сургуульд хуульчаар суралцдаг бүсгүй ирээдүйд телевизэд ажиллах сонирхолтой гэнэ.Чөлөөт цагаараа театр очих дуртай.

4. Киара Лиз Ортега

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Пуэрто-Рико

Шагнал: Дөрөвдүгээр байр Киара Лиз Ортега хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, настнуудад туслах Centro Inés байгууллагад ажилладаг.

5. Хэ Хэн Нье

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Вьетнам

Шагнал: Тавдугаар байр Эдийн засгийн чиглэлээр коллежид суралцах мөнгө олохын тулд Хэ Хэн Нье гэрийн үйлчлэгчээс эхлээд загвар өмсөгч хүртэл олон төрлийн ажил хийж иржээ. Харин одоо Ази, Африкийн охидын боловсролыг дэмжих хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаад байна.

6. Ванесса Понсе де Леон

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Мексик

Шагнал: Тэргүүн байр Ванесса Понсе де Леон олон улсын худалдааны чиглэлээр Гуанахуатогийн их сургуулийн диплом авчээ.Гар бөмбөг тоглох, зураг зурах сонирхолтой.

7. Николин Пичапа Лимснукан

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Тайланд

Шагнал: Дэд мисс Николин Пичапа Лимснукан нутагтаа бизнес удирдлагын чиглэлээр суралцдаг оюутан. Мөн кикбокс, усанд сэлэлтээр хичээллэдэг бөгөөд Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит сайн дурын ажилтнуудын шагнал хүртсэндээ бахархдаг гэнэ.

8. Мария Василевич

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Беларусь

Шагнал: Гуравдугаар байр Мария Василевич эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Уран зураг, бүжиг сонирхон судалж, дугуйгаар аялах дуртай. 9. Маэва Кук Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018” Улс: Франц Шагнал: Зургадугаар байр Маэва Кук олон улсын эдийн засгийн чиглэлээр их сургуульд суралцдаг ч жүжигчин болохыг мөрөөддөг. Чөлөөт цагаараа экстрим спортоор хичээллэх дуртай гоо бүсгүй Майкл Бублегийн шүтэн бишрэгч гэнэ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
2
confuse an post
4
angry an post
599154
35 эможи

Зочин
2020-08-08 10:43
Зочин
2019-01-13 14:38
K4hiij g84
keyboard_arrow_up