Кэти Пэрри 83 сая.долларын ашиг олжээ

2018 оны 11 сарын 21

Arslan.mn

“Форбс” сэтгүүлийн редакц жил бүрийн сүүлчээр салбар салбарын шилдгүүдийг ашиг орлого, амжилтаар нь жагсаан нэрлэдэг уламжлалтай. Энэ жил хамгийн их ашиг орлогтой ажилласан эмэгтэй уран бүтээлчийн жагсаалтыг Кэти Перри тэргүүлсэн байна. Дуучин бүсгүй 2018 онд “Witness: The Tour” аялан тоглолтоо хийж, 83 сая ам. долларын ашиг олжээ. Жагсаалтын хоёрт дуучин Тейлор Свифт орсон ба 80 сая.долларыг ашигтай ажиллажээ. Түүний орлогын эх үүсвэр нь “Reputation” цомгийн борлуулалт бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо хоёр сая хувийг борлуулж байна. Дуучин Бейонсе 60 сая долларын орлогоороо жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Тэрбээр Лас-Вегаст хийсэн тусгай концерт, нөхөртэйгөө бичүүлсэн цомгийн худалдаанаас чамгүй орлого олжээ. Жагсаалтын удаах байрт Пинк (52 сая ам.доллар), Леди Гага (50 сая ам.доллар), Женнифер Лопес (47 сая ам.доллар), Рианна (37.5 сая ам.доллар), Элен Фишер (32 сая ам.доллар), Селин Дион (31 сая ам.доллар), Бритни Спирс (30 сая ам.доллар) нарын уран бүтээлч багтсан байна

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597364
0 эможи

keyboard_arrow_up