Авьяастай монголчууд нь хааччихсан бэ

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

Дэлхийн 190 гаруй орны үзэгчдэд хүрсэн “ Got talent” шоуг “ Монгол HD” телевизийн гурав дахь удаагаа зохион байгуулж, шилдэг 32 оролцогчийг тодруулаад байгаа билээ.67 оронд амжилттай нэвтрүүлсэн олон улсын контентыг манайхан нутагшуулсан нь сайн хэрэг. Гэхдээ уг шоу нэвтрүүлэгийг анхлан зохион байгуулж байснаасаа чанар нь дордоод байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Би ч энэ шоуны дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээдэг үзэгчдийн нэг юм. Энэ удаагийн шоуг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа, “ Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн хөтлөгч П.Анужин нараар шүүгчдийн бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Салбар салбарын төлөөллөөс бүрдсэн тэднээс үзэгчид их зүйл хүлээж байсан. Харамсалтай нь тэдний сонголтод байна уу, эсвэл шоуны оролцогчдоос шалтгаалав уу энэ жилийн “ Авьяаслаг монголчууд” тааруухан болчихлоо. Шоу нэвтрүүлэг хөшгөө хаах болоогүй л дээ. Гэхдээ энэ шоуг олон улсад цацаж байгаатай нь харьцуулахад нүд хужирлах зүйл цөөн байгаа юм. Үүнийг үзэгчдийн сэтгэдлээс харж болохоор байна. Хот төдийгүй орон нутгаас шилдгийг нь тодруулж оролцуулдаг шоунд энэ жил дуучин, бүжигчин, илбэчин, элэглэгч гээд олон төрлийн чадвартай хүмүүс тунан үлдэж, шилдэг 32-ыг бүрдүүлж байгаа. Гэхдээ тэдний үзүүлбэр үнэхээр үзэгчдийн сонирхолыг татаж байна уу гэвэл өөр хариулт гарна. Шүүгчид нь сэтгэл хөдлөлдөө автаж оролцогцоо сонгосны балгаар “ Авьяаслаг монголчууд” шоуны рейтинг унаад байна. Тиймээс л тэднээс “ Авьяаслаг монголчууд хааччихсан юм бэ” гэж асуумаар байгаа юм. Үнэхээр манай улсад авьяастай монголчууд алга уу, эсвэл тэднийг харах хурц хараатай шүүгч олдохгүй байна уу.

Arslan.mn

Эх сурвалж: Монголын үнэн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597330
2 эможи

keyboard_arrow_up