Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй цэргүүдтэй 10 зэвсэгт хүчин

2018 оны 11 сарын 20

Эмэгтэйчүүд түүхэнд цэрэг армийн хүчинд эрчүүдээс дутахгүй үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Дэлхийн I, II дайнд ч оролцож байсан билээ. Харин өнөөдөр дэлхий даяар сая сая эмэгтэйчүүд цэрэг хүчний үйл ажиллагаанд олон талаар идэвхтэйгээр оролцож байна.

Эмэгтэй цэргүүд гэхээр эршүүд, чанга хатуу улс мэтээр төсөөлөгддөг. Харин бид залуу бүсгүйн тухай бодохдоо тэдний гоо сайхны талаар л санааширч байдаг. Тэгвэл ямар улс хамгийн үзэсгэлэнтэй цэргүүдтэй бол? Дэлхийн дур булаам зэвсэгт хүчний жагсаалттай танилцана уу.

10.Австрали-Батлан хамгаалахын бүсгүйчүүд

Австралийн зэвсэгт хүчин эхний аравт багтав. Дэлхийн II дайныг хүртэл Авсралид эмэгтэйчүүд Армийн эмнэлгийн сувилахуйн үйлчилгээнд л ажилж байсан бол 1940 оноос үүрэг нь нэмэгджээ. Харин өнөөдөр Батлан хамгаалах яамнаас эмэгтэй цэргүүдийг тулалдааны үйл ажиллагаанд ч оролцуулдаг болсон байна. Австрали нь сайхан бүсгүйчүүдээр баян улс билээ.

9.Швед-Шведийн зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Шведийн бүсгүйчүүд ест орж байна. 1989 оноос Шведийн цэрэгт хүйсийн хязгаарлалт байхгүй болсон байна. Швед бүсгүйчүүд цэргийн бүхий л үйлчилгээ, албан тушаал, байлдаан тулааны нэг хэсэг нь болж явдаг. Шведийн хүүхнүүд өндөр, ухаалаг, царайлаг улс. Эдгээр шинж чанар нь тэднийг хамгийн царайлаг цэргүүдтэй улсын нэг болгож байна.

8.Хорват-Бүгд найрамдах Хорват улсын зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Бүгд найрамдах Хорват улсын зэвсэгт хүчин арми, агаарын хүчин, тэнгисийн цэргээс бүрддэг. 2008 оноос бүсгүйчүүд цэрэгт элсэх боломжтой болжээ. Хорватын бүсгүйчүүд дур булаам, ухаалаг, өө сэвгүй арьсаараа алдартай. Тэдний гоо үзэсгэлэнгийн шалтгаан нь Франц, Итали цус холилдсонтой холбоотой байдаг. Тэд нүүрээ будах шаардлагагүй байгалиасаа л сайхан харагддаг.

7.Америк-Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Цэрэг хүчнийхээ тоог бодсон ч Америкчууд энэ жагсаалтанд багтах нь гарцаагүй. Эмэгтэйчүүдийн армийн анги бүрэлдэхүүн 1942 онд бий болсноор тэд зэвсэгт хүчинд зүтгэх боломжтой болсон байна. Бүсгүйчүүд дэлхийн II дайн болон вьетнам, солонгосын дайнд оролцож байжээ. Америкийн эмэгтэй цэргүүд халуухнаараа алдартай. Тэд хүч чадалтай, уян хатан, мөн ур чадвар өндөртэй.

6.Польш-Бүгд найрамдах Польш улсын зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Польш эмэгтэйчүүдийн өндөр гоолиг нуруу, булцгар хацар, уян налархай байдал нь сэтгэл булаам билээ. Тэд энгийн амьдрал дээр байдаг шигээ тулааны үед ч гоо сайхнаа хадгалж чаддаг нь тэднийг зургаад оруулав.

5.Серб-Сербийн армийн зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Югаславын арми(Серб болоод бусад улс)-д 2 сая бүсгүй тулааны бус тусламж дэмжлэгийн үүрэг гүйцэтгэж байв. Сербийн армийн бүсгүйчүүдийн гоо сайхан нь Орос болон Европын улсуудтай холбогдоно. Энэ улсын зэвсэгт хүчинд маш олон эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд ур чадвараараа гайхагдахын сацуу үзэсгэлэнт төрхөөрөө бишрүүлдэг. Тэд хөөрхөнөөс гадан өндөр, туранхай, урт хөл, гялалзсан намирсан үстэй.

4.Грек-Хеллений зэвсэгт хүчний бүсгүйчүүд

Хеллений зэвсэгт хүчинд эмэгтэйчүүд эрчүүдтэй адил эрхтэй байдаг. 18 нас хүрээд эрчүүд нь цэрэгт татагтаж 9 сар алба хашдаг бол эмэгтэйчүүд өөрсдийн хүслээр цэрэгт ордог. Грекийн сайхан бүсгүйчүүдийн талаар бид түүх болон уран зохиолын номноос сайн мэднэ. Грекийн бурхад бол тэдний нэг жишээ билээ. Тэд сэтгэл булаам төрхөөрөө таныг ховсдоод үлдээчихэж магадгүй. Цэргийн хувцастайгаа бүр ч илүү үзэсгэлэнтэйг харагдана.

3.Румын-Румыны зэвсэгт хүчний бүсгүйчүүд

1860 оноос Румын зэвсэгт хүчин үйл ажиллагаагаа эхэлжээ. Дэлхийн II дайны үеэр агаарын хүчинд эмэгтэйчүүд чухал үүргийг гүйцэтгэж байв. Өнөө үед харин эмэгтэйчүүд агаарын хүчин, тэнгисийн цэрэг, армийн ангиудад алба хашдаг.

2.Орос-Оросын зэвсэгт хүчний байгууллагын бүсгүйчүүд

II дайны гарз хохирлоос шалтгаалж эмэгтэй цэргүүдийн тоог нэмж байжээ. Зөвлөлт холбоот улс задарсны дараа Оросын зэвсэгт хүчин 1992 онд байгуулагдсан. Зөвлөлтийн үед байсан шигээ өнөө ч эмэгтэй цэргүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гоо үзэсгэлэн, халуухан төрхөөрөө Оросын зэвсэгт хүчний бүсгүйчүүд энэ жагсаалтын хоёрт орж байна.

1.Израйл-Израйлын батлан хамгаалахын бүсгүйчүүд

1948 оны Израйл Арабын дайны үеэр эмэгтэйчүүд урд шугамд байлдаж байв. Тиймдээ ч эрэгтэй эмэгтэй цэргүүд ижил эрхтэй байдаг байна. Мөн Израйл нь эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг цөөхөн улсын нэг билээ. Арван найм хүрсэн хүүхэд, нөхөргүй бүсгүй болгон цэргийн алба хашдаг аж. Израйлын хүүхнүүд үзэсгэлэнтэй, дур булаам, ихэмсэг байдлаараа энэ жагсаалтыг тэргүүлж байна.

Эх сурвалж:  listamaze.com                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   listamaze.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597329
1 эможи

keyboard_arrow_up