“CROSS“-ын Нэмэхээд үүрүүлсэн хүнд ачаа

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

Бид хэрэг явдлыг хүндрүүлэх гэсэнгүй. Зүгээр л найз бүсгүйнхээ үхэлд хардагдаж, хүнд өдрүүдийг туулж буй “Cross animation” студийн захирал Ю. Нэмэхбаярын намтрыг сөхлөө. “ Алдсан хүн арван тамтай” гэгчээр хайртай бүсгүйгээсээ хагацсан түүний болон Ч. Чамин-Эрдэнийн ар гэрийхний гашуудал ч тайлагдаагүй байна. Урлагийнханд “Cross”-ын Нэмэхээ гэж алдаршсан тэрээр дуучин С. Сэрчмаатай нэр холбогдож явсан удаатай. Үүнийг нь урлагийнхан ч хэлдэг. Харин тэр хэдэн жилийн дараа нэгэ бүсгүйтэй гэр бүл зохиож, хоёр хүүхэдтэй болсон байдаг. Гэсэн ч харилцаагаа төгсгөж, улмаар Ч. Чамин-Эрдэнэ хэмээх модель бүсгүйд сэтгэл алдарч, саяхныг хүртэл үерхэж байв. Залуу басхүү царайлаг Нэмэхээд нүд унагах бүсгүйчүүд олон байсан гэдэг. Мэргэжилдээ эзэн болсон хүн гэдэг шиг клип, рекламыг тултал гүйцэтгэдг түүний “Hero” Б. Баатартай өрсөлдүүлдэг байлаа. Хийж бүтээсэн нь их атлаа хүмүүсийн өмнө гарах дургүй Нэмэхээг найз бүсгүй нь өнгөрснийг олон нийтэд мэдээллсэн тэр цагаас хойш “балбаж” байна. Google-д ганцхан зурагны илэрцтэй Нэмэхээгийн “алтан сан хөмрөг” Сорорнз” –д багагүй бий. Ямартаа ч Ю. Нэмэхбаяраас ярилцлага авах гэсэн сэтгүүлчид хоргоож, онлайн ертөнцийн сэтгэгдэл бичигчдийн зарим нь буруутгасан хүндхэн өдрүүд үргэлжилсээр байна. Модель бүсгүйг хүндэтгэж “ Боловсрол” телевиз нэвтрүүлгээ цацалгүй завсарласан ч бүх зүйл буцаад хэвэндээ орсон. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэх нь л хүлээлт үүсгээд байна.

Эх сурвалж: Соронз сэтгүүл 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
4
597321
9 эможи

keyboard_arrow_up