Осло-2021: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ
2021 оны 10 сарын 08
Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа.
Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна.
Харин “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3

1







631593
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс