Э.Цэндбаатар: Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна

админ
2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Э.Цэндбаатар "Та бүхэн минь зөвөөр ойлгоорой сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй. Би боксын спортод хайртай. Боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохолны зүйл байгаагүй.

Харин би дээд үеийн таван ах нартайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Намайг зодсон хоёр ахад гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш нь би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас л болсон. Би үүнд маш их гэмшиж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630873
0 эможи

keyboard_arrow_up