“Паралимпаас сурсан зүйл минь”

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

“Хүн бүхэнд далавч бий” гэдгийг ойлгуулсан Паралимп.

Паралимп бидэнд паралимпын тамирчдын өөр өөр өнгө төрх, юуг ч даван туулж чадах тэр их тэсвэр тэвчээр, ухаарлыг хайрлалаа. Паралимпын тамирчид бидэнд яагаад онцгой санагдав?

Хариулт ердөө энгийн. Тэдний хэлсэн үг, туулсан амьдрал бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

1. Кэичи Кимүра

Кэичи Кимүра Япон улсыг төлөөлөн усанд сэлэлтийн төрөлд 4 дэх олимп дараалан оролцож буй. Тэрээр 2 настайдаа өвчний улмаас хараагүй болсон ч мятаршгүй хөдөлмөрлөсний үр дүнд Токио 2020 паралимпаас анхны алтан медалиа хүртсэн юм. Кэичи Кимүра шагналын тавцанд баярын нулимс унаган зогсохдоо:

“Би шагналын тавцанд зогсохдоо ямар медаль хүртсэнээ мэдээгүй байсан. Харин эх орны минь төрийн дуулал эгшиглэхэд алтан медаль хүртсэнээ, дэлхийн аварга болсноо мэдэрсэн” хэмээсэн юм.

Arslan.mnArslan.mn

2. Ацүши Ямамото

Тэрбээр хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрөлд Японыг төлөөлөн оролцжээ. Ацүши Ямамото тэмцээндээ бүх хүчээ дайчлан оролцож, олимпод ч урьд хожид үзэгдээгүй их сэтгэл хөдлөл, хүч хөдөлмөр зарцуулсан юм.

“Цэнгэлдэхэд үзэгчид байгаагүй ч телевизээр маш олон хүн үзэж намайг дэмжиж буйг мэдэх учраас тэмцээндээ байгаа бүхнээ зориулсан. Телевиз үзэж буй үзэгчдэд эрч хүч, баяр баясал бэлэглэж чадсан байх”

Arslan.mn

Бусдаас өөр байна гэдэг сонирхолтой бас гайхалтай

Хэдий цар тахлын улмаас Токио 2020 паралимп үзэгчгүй зохион байгуулагдсан ч паралимпын тамирчдын туулсан амьдрал, тэсвэр тэвчээр, хүч чадал хэн бүхэнд урам зориг, амьдрах эрч хүчийг бэлэглэжээ.

Arslan.mn

Ослын улмаас, өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон тамирчид

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод үргэлж шаналж ирсэн тамирчид

Хөгжлийн бэрхшээлтэй ч түүнээ ялан дийлж буй тамирчид

“Бусдаас өөр гэдгээ мэдрэх тун ч сонирхолтой. Бусдаас өөр, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн адилхан хөдөлмөрлөж, тэмцэж чадна гэдгийг мэдрүүлэх нь л паралимпын утга учир болов уу.

Паралимпын тамирчид “Токио 2020 паралимп дуусаж буй биш, өөрчлөлтийн ЭХЛЭЛ байгаасай” хэмээн хүсэж байна.

Arslan.mn

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630726
0 эможи

keyboard_arrow_up