С.Батцэцэг: Цай, сүүнийхээ дээжийг өргөн, ард минь байсан монголчууддаа баярлалаа

2021 оны 8 сарын 04

Arslan.mn

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын төрөлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Кыргызстаны М.Жуманазароватай барилдаж ялагдал хүлээсэн. Тэрбээр барилдааныхаа дараах сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, "Цар тахлын улмаас тэмцээнд бага оролцсон. Олимпын өмнө ганцхан тэмцээнд орсон. Мэдрэмж жаахан муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Ерөөсөө дөхөж очиж чадаагүй. Кыргизийн бөх дээр санаа байсан боловч бодсоноо хийж чадаагүй. Дотроо бодоод л байсан. Дасгалжуулагч маань өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай, чиний барилдаанд таарах хүн байна шүү гэж хэлсэн. 2015 оны барилдааныг минь сануулж, тэр үеийнхээ барилдааныг гаргаарай гэсэн. Дасгалжуулагчид маань сэтгэлээсээ ажиллаж байгаа. Дасгалжуулагч, багш нартаа маш их баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа бага зэрэг харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Цай, сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсанд баярлалаа" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629440
4 эможи

keyboard_arrow_up