ТОКИО 2020: М.Анхцэцэг дөрөвдүгээр байранд орлоо

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Хүндийг өргөлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ийг өргөж, нийлбэр дүнгээр 252 кг амжилтаар олимпийн наадмын IV байрыг эзэллээ.

Харин Хятадын тамирчин алтан медаль хүртэж, Эквадорын тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Түлхэлттэй өргөлтийн дараах нийлбэр дүн:

  1. Жуюү Ван (Хятад) - 270 (120-150) кг
  2. Тамара Яжайра Салазар (Эквадор) - 263 (113-150) кг
  3. Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) - 256 (116-140) кг
  4. М.Анхцэцэг (Монгол) - 252 (110-142) кг
  5. Гаэлл Наяо Кечанк (Франц) - 247 (108-139) кг
  6. Марта Анн Рожерс (АНУ) - 246 (108-138) кг
  7. Нарюри Александра Перез Реверон (Венесуэл) - 242 (112-130) кг
  8. Элена Килчич (Молдав) - 240 (105-135) кг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629391
0 эможи

keyboard_arrow_up