Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр түүхэндээ АНХ УДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын “Балуан Шолак” аренад явагдлаа. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй баг сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв.

Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625650
2 эможи

keyboard_arrow_up