САЙН МЭДЭЭ: Монгол Улс АНХ УДААГАА олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор болжээ

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцлоо. Энэ тэмцээнд Монгол улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-эрдэнэ нар өрсөлдлөө.

Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Болор-эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн эрхийг эх орондоо авчирчээ.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцох гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624622
6 эможи

keyboard_arrow_up