Ташкентын их дуулгаас Монголын хоёр дахь алтан медалийг Ц.Цогтбаатар хүртлээ

2021 оны 3 сарын 07

Arslan.mn

Узбекстаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Казахстаны жүдоч Смагулов Зансай-тай барилдан торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болов.

Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.

ОУХМ Б.Ганхайч  эмэгтэйчүүдийн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдан давснаар хагас шигшээд шалгарлаа. Улмаар хагас шигшээд Их Британийн Эми Лайвсейтэй хүч үзэн ялагджээ. Дагах барилдаанд Японы Микү Таширотой барилдан ялагдсанаар Их дуулгын шагналт 5 дугаар байрт шалгарлаа. 

ОУХМ Н.Дагвасүрэн 81 кг-д 3 тойрог дараалан ялж хэсгээ тэргүүлэн, хүрлийн төлөөх дагах барилдаанд Болгарын Иваяло Ивановт ялагдсан бол энэ жинд аваргална хэмээн найдвар тавьж байсан Иран гаралтай Саиед Моллаи эхний даваанд хийлж, 2 дугаар тойрогтоо Лее Мүүн Жин /БНСУ/-д ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624291
0 эможи

Зочин
2021-03-10 10:06
Yhsen iim altaar yadgiin unendee ityyled tsever nippon baisan shdee. Tegeed ch uls ornuud 2r shigshee gee yavuulsan bna lee.
Нутаг нэгт
2021-03-07 15:08
Цогтбаатар казакын бөхтөй маш муу барилдсан. Ганхайч бас үнэнхүү хариуцлагагүй барилдаан хийсэн. Онгиоч хөөрөх юу ч байшаагзй. Бөхчүүд иймэрхүү байх юм бод олимпд амжилт гаргах найпвар харагдахгүй байна.
Ах нь
2021-03-07 11:54
Хамаагүй илүү байсан Казахын бөх дэгээ ороож Цогтбаатарыг цэвэр унагаж ялсан боловч мэх хийх үедээ хөлөнд хүрсэн байж магадгүй гэж үзээд дараа тааруухан барилдсан Цогтбаатарт ялалтыг өгсөнийг бүгд харсан. Жингийн томчууд нь угаасаа Ташкентэд ирдэггүй нь Моэнголын аз болсон шүү дээ
keyboard_arrow_up