Н.Төгсцогт чансааг тэргүүлж эхэллээ

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

Мэргэжлийн боксын WBC, WBA, IВF холбоо шинэчилсэн чансаагаа танилцуулжээ. WВС холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүлж эхэлсэн байна. Гари Рассел аваргын бүсийг эзэмшигч гэдгээрээ энэхүү чансаанд эрэмбэлэгдээгүй аж.

Өдгөө 28 настай Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн бокст 12 тулаан хийж, 11 ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна. Н.Төгсцогт ирэх сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдахаар болсон.

27 настай Эдуардо Рамирез одоогоор 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй байна. Эдуардо Рамирез шинэчилсэн чансаанд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619370
1 эможи

Зочин
2020-08-24 12:47
keyboard_arrow_up