МУ-ын заан О.ОДГЭРЭЛИЙН шавь нар эмчилгээнд зориулсан ХАНДИВЫН АЯНЫГ эхлүүлжээ

2020 оны 8 сарын 10

Самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, Увс аймгийн Хяргас сумын харьяат Монгол Улсын заан дасгалжуулагч багш О.Одгэрэл зааны бие хүндээр өвдөж, яаралтай эмчилгээнд орох шаардлагатай болсон байна.

Зургаан залуу зааны нэг гэгддэг түүний эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулахаар шавь нар нь хандивын аян санаачлан зохион байгуулж байгаа ажээ.

Тус хандивын аянд зодог нэгт бөхчүүдээс эхлэн бөх сонирхогч үзэгчид нэгдэн сэтгэлийн тусаа өргөсөөр байна. Шинэ залуу үеийн бөхчүүдээ орон сууцаа зарж, бэлтгэлийн заал байгуулан бэлтгэл сургуулилтаа таслалгүй хийх орчин бүрдүүлсэн талаар шавь нар нь бахархан ярьдаг юм билээ. О.Одгэрэл зааны шавь нар Увс нутгаар тогтохгүй олон аймгийн залуус байдаг бөгөөд 1990 оноос хойших шинээр гарч ирсэн ихэнхи бөхчүүд, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны бөхчүүд, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд, Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Б.Серик, тэргүүтэй олон сайхан хүчтэнүүдийг дурьдаж болно.

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж буй багш дасгалжуулагч Монгол улсын Заан О.Одгэрэлд сэтгэлийн тусаа өргөх хандиваа Шинэхэн аварга П.Бүрэнтөгсийн 5821047337 тоот дансанд шилжүүлэх боломжтой юм байна. Олны тус, бөхийн хийморь тэтгэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
619034
14 эможи

ari chi zail
2020-08-13 23:20
chamai og geegui shuu ari
Зочин
2020-08-10 18:53
ari
2020-08-10 13:31
bohchuud bayan bizdee !!!! oorsdoo tolchihoj bno shdee !! ganct bagshiinhaa emchilgeend handiv guij tcarai aldaad tenegtdeg bna shdee ta nar
Зочин
2020-08-10 12:40
keyboard_arrow_up