Н.Төгсцогт ялагдал хүлээлээ

2020 оны 2 сарын 09

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт өнөөдөр WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай тулалдаж, ялагдал хүлээлээ.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулсан бөгөөд, мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.

Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм. 

Н.Төгсцогт "Тэмцээний туршид жаахан хүлээчихлээ. Дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613526
6 эможи

ЗОЧИН
2020-02-10 09:46
ЮУ ХҮЛЭЭСЭН ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ЦААД АВАРГАА ӨӨРӨӨ УНААД ӨГӨХЫГ ҮҮ? ЮУ ГЭЖ МАНАЙ ҮНДЭСНИЙ БӨХЫН АВАРГУУД ШИГ НАЙРАА ХИЙЖ УНАЖ ӨГӨХ ВЭ ДЭЭ,ЦААД АВАРГА НЬ ХУРД ХҮЧ УР ЧАДВАРААРАА ИЛҮҮ БАЙСАН ШҮҮ ДЭЭ,ОДОО ТӨГСӨӨ МААНЬ БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙЖ ТЭР ТҮВШИНД ХҮРЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ
harhun
2020-02-09 19:56
hairan tsag hugatsaa..
Зочин
2020-02-09 18:33
хэтэрхий өрсөлдөгчөө сул доройд үзлээ
Зочин
2020-02-09 18:33
хэтэрхий өрсөлдөгчөө сул доройд үзлээ
Зочин
2020-02-09 18:33
хэтэрхий өрсөлдөгчөө сул доройд үзлээ
Би
2020-02-09 18:06
Тэр ёстой үнэн шүү.7, 8 -р үед дуусгах боломж байсан даан ч хүлээгээд ...За яахав ээ мөдхөн аварга болно оо.
keyboard_arrow_up