Монголын жүдочид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

2020 оны 2 сарын 09

Монголын жүдочид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын нэг Парисын Их дуулга өчигдөр/2020.02.08/ эхэлсэн. Энэ удаагийн Их дуулгын тэмцээнд таван тивийн 115 улсын 683 тамирчин өрсөлдөж байна. Монгол улсаас эрэгтэй 12 тамирчин, эмэгтэй найман тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр -57 кг жинд Д.Сумьяа мөнгө,  -48 кг жинд М.Уранцэцэг, -60 кг жинд Д.Амартүвшин, -73 кг жинд Ц.Цогтбаатар, -66 кг жинд Ё.Басхүү нар тус тус хүрэл медаль хүртлээ. Монгол Улс эхний өдрийн байдлаар нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр долдугаар байранд жагсчээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал “IJF World Tour” тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон билээ.

Энэ удаа гавьяат тамирчин  М.Уранцэцэг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын нэг Парисын Их дуулгаас дөрөв дэх хүрэл медалиа хүртээд байна.

Өнөөдөр эрэгтэй +100 кг Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй -90 кг Г.Алтанбагана, -81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн -100 Л.Отгонбаатар, эмэгтэй -70 кг Ц.Наранжаргал, -78 О.Мөнхцэцэг нар барилдана. Энэ удаагийн Парисын Их дуулгын тэмцээнд Хятадын жүдогийн үндэсний шигшээ баг албан ёсоор нэрээ татаж байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613522
1 эможи

keyboard_arrow_up