С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн спортын VII наадмын мөнгөн медаль хүртлээ

админ
2019 оны 10 сарын 23

Arslan.mn

БНХАУ-ын Үхань хотноо дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөх даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна.

Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609588
2 эможи

Зочин
2019-10-23 10:35
keyboard_arrow_up