ФОТО: Монголчууд Киргизийн багт 2:1-ээр хожигдов
2019 оны 10 сарын 16
Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F" хэсэгт өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг Киргизийн хөлбөмбөгчидтэй өчигдөр эх орондоо өрсөлдөв.
Киргизийн багаас Гулжигит Алыкулов, Мирлан Мурзаев нар дараалан гоол оруулж, тоглолтыг 2:0-ийн харьцаатай оноогоор тэргүүлж эхэлсэн. Тоглолтын 57 дахь минутад Монголын шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулж 2:1 болгосон хэдий ч ахин гоол оруулах боломжуудыг ашиглаж чадахгүй явсаар хожигдол хүлээв.
Монголчууд Киргизийн багт 2:1-ээр хожигдов
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609319
0 эможи
Зочин
2019-10-16 23:11
Зочин
2019-10-16 10:59
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс