С.Мөнхбат: Охиныг минь хасчихаад, хатигтай хоёр тамирчин ДАШТ-нд явуулсан

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон билээ.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аварга М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат "Чөлөөт бөхийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 тамирчин эрхээ авч оролцсон. Миний охин эрхээ авсан ч оронд нь Э.Сумъяа оролцсныг та бүхэн мэдэж байгаа. 

Би Монголоо бодож л Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахыг зөвшөөрсөн. Харин намайг мөнгө төгрөг авсан гэж гадуур мэдээлэл тарсан байсан. Ийм зүйл огт болоогүй. 

ДАШТ-д Э.Сумъяаг амжилт үзүүлээгүйг надтай холбож, сэтгэл санааны дарамтад оруулсан гэх хүмүүс ч байлаа. Гэхдээ тамирчин хүн өөрөө сэтгэлийн хаттай байх ёстой. Харин ч Э.Сумъяа миний охиныг дарамталсан шүү дээ. Охины минь эрхийг хассан шалтгаан нь хатиг гарсан учир гэсэн. Гэвч ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд манай охиноос гадна хоёр тамирчин хатигтай байсан юм билээ.

Мөн өөр нэгэн баримт байгаа нь 2019 оны есдүгээр сарын 2-нд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, эмч нараас Монголын чөлөөт бөхийн холбоонд явуулсан хүсэлт. Хүсэлтийг нь харвал манай охиныг энэ үед л ДАШТ-д явуулахгүй гэж шийдсэн байгаа юм" гэв.

Түүнчлэн миний охиныг дарамталсан болон сэтгэл санаагаар хохироосон тул дасгалжуулагч Баттулга болон тамирчин Э.Сумъяа нарыг цагдаагийн байгууллагад шалгуулах болно хэмээн мэдэгдэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
608775
5 эможи

зочин
2019-10-06 10:42
Тэмбүү их байна шүү гадуур.
зочин
2019-10-04 23:17
гол нь энэ хүнийг дэврэгээд байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа юм биш үү, энэ хѳдѳѳний хүн ганцаараа ингэж чадахгүй ээ
Зочин
2019-10-04 07:25
хувийн дасгалжуулагч авчих оо
Зочин
2019-10-03 11:32
Энэ мөн сумтай гар юмаа.
Zochin
2019-10-03 09:00
Yasan teneg hvn beee ohiniihoo ireedvig bvr musun balallaadaa
Зочин
2019-10-02 23:19
Зочин
2019-10-02 21:21
Мөн ч тэнэг хүн юм даа! Охиноо хэн ч биш болголоо. Юм нэгээр дусахгүй гээд орхих байсан юм. Спортын замыг нь хаагаад зогсохгүй, ийм хадамтай болохгүй гээд хүргэн ч олдохгүй дээ. Гүэймөн тэнэг эр юм даа. Хөдөөний хөөсөн мантуу дээрээ ийм тэнэг, өчүүхэн явцуу бодолтой. Монгол эр хүний үнэр ч алга, шалчиганасан новшийн.
Зочин
2019-10-02 17:02
Мөнхбат аа чиний хэрүүлийн дараа охиноо амжилт гаргана гэж яаж бодоов Адаглаад бэлтгэл хангагч нар нь хүртэл үнэн сэтгэлээсээ тэмцэлдэхгүй хүүхэдтэй нь барилдаж байгаад хуруу гарыг нь гэмтээчихбэл аав нь шүүх цагдаа гээд явахын бна гэж бодно. Танай хүүхэдэд бэлтгэл хангагч дасгалжуулагч олдохгүй. Охиныхоо амьдралаар дэнчин тавьж тоглолоо нөхөр минь Өсөх ирээдүйтэй охиныг хамт олон халамжлан хүмүүжүүлэгчгүй болгочихлоо.
keyboard_arrow_up