Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Улаанбаатар хотноо иржээ

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан II шатны "F" хэсэгт багтсан Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Москвагаар дамжин Улаанбаатар хотноо иржээ.

Тэд мягмар гарагийн /2019.09.10/ 17 цагаас Монголын шигшээ багтай хэсгийн 2 дахь тоглолтоо хийх юм. Одоогоор хоёр баг ижил 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа.

Усмон Тошев ахлах дасгалжуулагчтай тажикууд 21 тоглогчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд 3 хаалгач, 7 хамгаалагч, 8 хагас хамгаалагч, 3 довтлогчтой иржээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607818
0 эможи

keyboard_arrow_up