М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн Хишигбаяр ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо.

Энэ сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд М.Хишигбаяр эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд дөрөв хожиж, гурав тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607668
1 эможи

keyboard_arrow_up