ШУУРХАЙ: “Авто ралли” уралдааны үеэр хоёр автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ

2019 оны 7 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр "Торгоны зам" авто раллид оролцогчид Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад уралдаанаа үргэлжлүүлж байна. Тэдний манай улсад орж ирэхэд нэг минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орохоор уралдаж байсан юм.

Гэтэл тэмцээний үеэр уралдааныг дагаж явсан хоёр автомашин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг байрлах хоёрын даваа гэх газрыг дайран өнгөрч байхдаа мөргөлджээ.

Ослын тухай тодруулбал, Мото ралли уралдааныг дагаж явсан зохион байгууллагчдын авто машин осол гаргасны улмаас хоёр хүн хүнд бэртэж, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай осол болжээ.

Тус осолдсон автомашинууд нь монгол улсын дугаартай байсан бөгөөд нэг машин дотор /Тоёота Alpart маркийн/ тэмцээнийг зохион байгуулагч гэх Япон улсын таван иргэн, нөгөө автомашин /Тоёота Приус маркийн/-д манай улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Ослын үеэр манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч /манай улсын иргэн/ газар дээрээ нас баржээ. Яг одоо дээрх ослын газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
605764
2 эможи

Зочин
2019-07-09 18:37
аюултай!
keyboard_arrow_up