Ц.Магалжав: Ү.Хүрэлбаатар гуай сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулна гэсэн буруу шийдвэр гаргуулчихсан

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийдэхээр болсон. Харин баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг гарч барилдах эсэх дээр шийдвэрээ хэлэх байх. Сорилго барилдаан дээр энэ асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон.

Монголын үндэсний бөхийн холбоо сэргээшний асуудалтай хатуу тэмцэж байгаа. Амжилтад яарах үзэгдэл аль ч спортод байдаг. Үүний нэг сөрөг тал нь сэргээш хэрэглэх явдал. Дэлхий нийт үүний эсрэг тэмцэж байна. 2017 онд БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтраад “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн дагуу 198 тамирчнаас шинжилгээ авсан. Үүний 43 үндэсний бөхийн тамирчин байсан юм. Ингэхдээ Монголын үндэсний бөхийн холбооноос баталсан дүрэм журмын дагуу шинжилгээ авсан. Тодруулбал, улс аймгийн цолтой болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан, сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшний шинжилгээ авсан. Долоон бөх шинжилгээнд бүдэрсэн. Энэ залуучууд маань Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Энэ шүүх хуралд Монголын үндэсний бөхийн холбоог төлөөлөн зохиолч Ү.Хүрэлбаатар гуай оролцоод бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулна гэсэн буруу шийдвэр гаргуулчихсан. Гадаад, дотоодын хууль дүрэм, Засгийн газрын шийдвэрийн дагуу авсан албан ёсны шинжилгээ байтал шүүх ийм шийдвэр гаргачихсан юм. Монголын үндэсний бөхийн холбоонд хамааралгүй Ү.Хүрэлбаатар гуай ийм будилаантай асуудал үүсгэчихсэн юм. Мөн шүүхийн энэ шийдвэрийн дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өнгөрсөн тавдугаар сард Монголын үндэсний бөхийн холбоонд албан бичиг илгээж шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр бөхийг барилдуулахыг шаардсан.

Дараа нь шүүх хуралд оролцсон Ү.Хүрэлбаатар гуай, сэргээш илэрсэн бөхчүүдийг дуудаж шинжилгээ авсан албаны хүмүүсээр нь тайлбар хийлгүүлсэн. Бөхчүүд маань албан ёсны шинжилгээнд хамрагдсанаа хүлээн зөвшөөрч уучлал хүсээд дархан аварга Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргасан. ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605217
0 эможи

Zo
2019-06-25 16:58
Ene holboog chinbatad ogoochee.
Зочин
2019-06-25 16:16
Сэргээш хэрэглээд барилдаад байвал бид бөх үзэж суух хэрэггүй биз дээ. Мань мэтийг доромжилж бна гэсэн үг
keyboard_arrow_up