Монгол залуу Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга боллоо

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Өмнөд Африкийн Жоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооноос дэлхийн дэвжээнд монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, Дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирч байна.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон хүү маань маргааш эх орондоо ирэх аж. Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү IFBB Arnold Classic тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Дэлхийн шинэ аварга болон мэндэлж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603816
1 эможи

keyboard_arrow_up