Шүдний ооны гайхалтай 12 хэрэглээ

2019 оны 3 сарын 19

Оо бол шүдний эрүүл мэндийг сахигч эд. Гэхдээ бидний өдөр тутамд ахуйн хэрэглээнд хэрэг болдог гэдгийг та мэдэх үү? машины гэрлээ өнгөлөх, цагаан хувцас дээр туссан толбыг арилгах, мөнгөн эдийг гялалзуулах , крантны гадаргууг шинэ мэт болгох гээд түүний ач тус их шүү. 

Мөнгөн эдлэл өнгөлөх 

Мөнгөн эдлэл харлаж, өнгөн хэсэг нь өнгө муутай болдог. Энэ үед шүдний оог  сойз эсвэл алчуурандаа түрхээд сайтар зүлгэсэний дараа бүлээн усаар цэвэрлэнэ. Ингээд таны үнэт эдлэлийн гялалзсан өнгө эргэн ирэх болно. 

Төгөлдөр хуурыг товчлуурыг цэвэрлэх 

Байнга хуруугаараа дарж тоглодог төгөлдөр хуурын товчлуур өнгөө алдаж, бохирдож, шаргал хучлага бий болдог. Ийм тохиолдож алчууранд оо түрхээд сайтар арчиж зүлгэнэ. Дараа бүлээн усанд норгосон алчуураар арчиж цэвэрлэнэ. 

Цагаан ултай гутлыг гялалзуулна 

Хэрвээ цагаан өнгийн ултай  кэт эсвэл пүүз танд байдаг бол сойзондоо оо түрхээд сайтар зүлгээрэй. Дараа нь бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ. 

Усны шил цанатахгүй болно 

Усанд сэлэхэд усны шил цанатаж урдах зүйл харагдахгүй болох нь бий. Ийм асуудал тулгарвал шүдний оогоор зүлгэж, дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. 

Модон гадуургууг цэвэрлэх 

Модон гадуургатай зүйл дээр халуун аягатай цай тавих зэрэгт цайрч, аяганы мөрөөр өөр өнгөтэй болдог. Энэ тохиолдолд оогоор арчиж цэвэрлэвэл өнгө жигд болох болно. 

Цагаан өнгөтэй хувцасны толбо арилгана 

Цагаан цамцан дээр болсон уруулын будаг, ширээний бүтээлэг дээр дуссан толбо, энгэр дээр дуссан шпагетины толбыг хүртэл шүдний оо арилгах шидтэй. Оо туханй толбон дээрээ түрхээд үрсэний дараа хэсэг амраасаны дараа угааж цэвэрлэнэ 

Машины гэрлээ өнгөлж болно 

Орчин цагийн цэвэрлэх бодис байхгүй бол зөөлөн гадаргуутай алчуур дээр оо түрхээд сайтар зүлгэнэ. Дараа нь бүлээн усаар арчиж цэвэрлээрэй 

Хумс бэхжүүлнэ 

Эмэгтэйчүүд бидэнд хумсаа бэхжүүлж урт ургуулах шаардлага өдөр тулгардаг. Тэгвэл хумсан дээрээ шүдний оо - гоо жигд түрхээд 5 минутын турш амраасны дараа угааж цэвэрлээрэй 

Ухаалаг утасны дэлгэц цэвэрлэх 

Таны утасны дэлгэц зурагдаж, мэдээлэл харахад төвөгтэй болсон бол зөөлөн гадаргуутай алчуур дээр оо түрхээд зүлгэсэний дараа чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. 

Крантны гадаргууг оо - оор зүлгэвэл цоо шинэ юм шиг гялалзах болно 

Бохирдсон индүүний улыг цэвэрлэнэ 

Хувцас индүүдэх үед түлэгдэх наалдах зэргээс болж ул нь бохирдож, цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Ийм үед мөн л оо хэрэг болно. Алчуур дээрээ оо дусаагаад индүүний улыг сайтар зүлгэж цэвэрлээд бүлээн алчуураар дахин цэвэрлэнэ. 

Үнэрийг дарна 

Сармис , сонгино, загасны үнэр арилахгүй уддаг. Ийм үед дусал оо -гоор гарандаа түрхэж , цэвэрлээд л энэ асуудал шийдэгдэнэ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601264
1 эможи

keyboard_arrow_up