Реал Мадрид дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубээр нэрлэгдэв

2019 оны 2 сарын 09

Реал Мадрид дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубээр нэрлэгдэв

Их Британий Deloitte байгууллагаас 2019 оны хөлбөмбөгийн хамгийн баян клубыг зарлажээ. Тус жагсаалтыг өнгөрсөн улиралд Манчестер Юнайтед клубт хамгийн баян хэргэмээ алдаад байсан Испаний Эзэн хааны Реал Мадрид клуб 665 сая фунтээр тэргүүлсэн бол гол өрсөлдөгч Барселона клуб 612 сая фунтээр удаалсан байна.

Дэлхийн хамгийн баян клубын жагсаалтын ТОП-10 клубт Английн лигээс Манчестер Юнайтед, Манчестер Сити, Ливерпүүл, Челси, Арсенал, Тоттенхэм Хотспур гэсэн 6 клуб багтсан бол Испаний лигээс Реал Мадрид, Барселона, Германы лигээс Бавари Мюнхен, Францын лигээс ПСЖ клуб багтжээ.

ТОП-10-т багтсан клубуудээс хамгийн ашигтай ажилласан нь Английн Ливерпүүл клуб байсан бөгөөд орлого нь 25 хувийн өсөлттэй байж 455 сая пунт стерлинг хүрсэн. Клубуудын ашиг орлого бол клубын үзүүлж буй тоглолтын үр дүн, амжилт ялалт болон багийн эздийн явуулж буй бодлоготой холбоотой. Манчестер Юнайтед клуб гэхэд Адидас зэрэг ивээн тэтгэч байгууллагуудтай байгуулсан гэрээ нь тэдний ашиг орлогыг нэмэгдүүлж байсан бол Ливерпүүл клубын хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөлийн төслийн ажил амжилттай явагдаж дууссан, үүнтэй холбоотойгоор клубын санхүүд нааштай үзүүлэлт гарсан зэрэг үйл явдлыг дурдаж болно.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600036
1 эможи

keyboard_arrow_up