Мбаппе ДАШТ-ээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд хандивлахаар шийджээ

2018 оны 7 сарын 17

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомыг эх орондоо авч ирсэн Францын шигшээгийн залуу од Килян Мбаппе энэ тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийдсэн байна.

Тэрээр энэ мөнгийг Premiers de Cordée буяны байгууллагад хандивлахаар болжээ. Тус байгууллага нь эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг юм байна.

Мбаппе өмнө нь уг байгууллагад өөрийн биеэр туслан ажиллаж байжээ. Харин энэ удаа тэр үйл ажиллагаанд нь биеэр оролцохоосоо илүү мөнгө нь хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн гэнэ. 19 настай довтлогч энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрээс 17,000 фунт стерлинг ($22,537) цалин болгон авч, түрүүлсний урамшуулал 265,000 фунт ($351,316) өвөртлөн харихаар болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59589
0 эможи

keyboard_arrow_up