Харри кейн “АЛТАН ШААХАЙ”-н эзэн болов

2018 оны 7 сарын 16

Arslan.mn

Энэ удаагийн дэлхийн аваргад Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн “Алтан шаахай” буюу шилдэг довтлогчийн шагналыг авлаа.

Харри Кэйн хэсгийн тоглолтод тав, хасагдах шатанд нэг гоол хийж, нийт зургаан гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр Швед, Хорват, Белгитэй хийх тоглолтод гоол хийж чадаагүй ч түүний арын өрсөлдөгчид дөрвөн гоолтойгоор тэмцээнийг өндөрлүүлсэн. Тодруулбал, Португалын алдарт тоглогч К.Роналдо, Белгийн Лукаку болон Францын 19 настай од К.Мбаппе нарын таван тоглогч дөрвөн гоолтой удаалжээ.

Мөн ДАШТ-ий шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич авсан бөгөөд тэрбээр өчигдөр шагналаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гардан авсан юм.

Шилдэг хаалгачийн “Алтан бээлий” шагналыг Белгийн шигшээ багийн хаалгач Тито Куртуа, шилдэг залуу тоглогчоор Францын Килиан Мбаппе нар шалгарлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59560
1 эможи

keyboard_arrow_up