Playtime наадам бүтэн жилээр хойшиллоо

2020 оны 5 сарын 24

Playtime Festival 2020 Lineup - Jul 3 - 5, 2020

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний тэсэн ядан хүлээдэг “Playtime” хөгжмийн фестиваль энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор товоо зарлан, тасалбараа цахимаар борлуулаад байсан билээ.

Саяхан наадмын зохион байгуулагчдын зүгээс "Дэлхий даяар "Covid-19"-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" хэмээх мэдэгдлийг гаргасан байна. 

Иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мэдэгдэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617301
0 эможи
keyboard_arrow_up