“Хурд“, “Харанга“ хамтлагууд өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

"Хурд", "Харанга" хамтлагууд өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ хүргэх ба тоглолт үнэ төлбөргүй, хүссэн хүн болгон Төв талбайд ирж үзэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу яг энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байжээ.

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611428
1 эможи

Зочин
2019-12-10 22:08
зочин
2019-12-10 12:29
Битгий мэдрэлтэйрээ та нар.
keyboard_arrow_up