Язгуур соёлын ҮНЭТ ӨВ болсон “Хүн хөгжим“ ГИННЕСТ бүртгэгдлээ

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Язгуур соёлын үнэт өв болсон "ХҮН ХӨГЖИМ" Монгол хөөмийг "ГИННЕСИЙН НОМ"-д бүртгүүлэх сорилтод амжиттай оролцлоо.

1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Дэлхийн дээд амжилт”-ын эзэн болсныг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгч Анжeла У, Рeгги Лу нар албан ёсоор зарлаж “БАТЛАМЖ”-аа гардуулан өглөө.

Arslan.mn

Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцож ХӨӨМИЙ БИТ урсгалаа ГИННЕСИЙН шүүгчдэд үзүүлж энэ олон хүмүүстэй ийм түүхэн арга хэмжээнд оролцсоноороо маш их бахархаж байна.

Биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт өв соёлоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлж хийхийг зорьж "ХӨӨМИЙ БИТ" урсгалыг санаачлан олон түмэнд төдийгүй олон улсад таниулахыг зорьж байгаа билээ. Энэ удаагийн ГИННЕСИЙН амжилтыг бүртгэхээр ирсэн шүүгчид болон нийт оролцогчдод зориулж УСАН дотор "ХӨӨМИЙ БИТ" хийж үзүүллээ.

Оюуны эх булаг болсон өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэх нь иргэн хүний үүрэг ирээдүйдээ үлдээх их үйл билээ. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609901
0 эможи

zochin
2019-11-02 04:54
Bolovsroliin gants saihan said emegtei. Muuhai baastai bandaashkatai yumnuudaas bolood huurhii min hohirtson.
Зочин
2019-10-31 13:59
keyboard_arrow_up