Б.Тамир: “37-р ТОЧКА“ үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байна
2019 оны 8 сарын 28
Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон талаар тус киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
“37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Стар ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд Скаймедиа болон IPTV, SkyGo-д есдүгээр сарын 12-ны өдрөөс орж эхлэх аж.
Тус кино нь агуулгаар нь хуваасан хоёр бүлэгтэй, нийт 20 ангит кино юм байна. Кино үйл явдал нь 1970, 1980-аад оныг хамрах бөгөөд үйл явдал нь Монголын түүхэнд гарсан эгзэгтэй үйл явдлуудтай уялдаж, маш сонирхолтойгоор өрнөнө гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
607352
2 эможи
Зочин
2019-08-28 12:35
сайн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс