ЯГ ТҮҮН ШИГ: Наки түрүүлж чадах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

админ
2019 оны 7 сарын 07

Arslan.mn

Дэлхийн одуудыг нэг дор харах боломжийг олгодог "Яг Түүн Шиг" шоу өнөөдөр шилдгээ тодруулна. Санал хураалт өнөөдөр 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Залуучуудыг байлдан дагуулаад буй хөгжмийн найруулагч, дуучин Наки шилдэг гуравт явж байна. Накиг шоуны хүчтэй өрсөлдөгч, түүнийг үзэгч, олон нийт дүрдээ сайн хувирч чаддаг, авъяастай, ямар ч хүний дүрийг чадварлаг бүтээдэг хэмээн ярьцгаадаг. Тиймдээ ч тэрээр “Яг түүн шиг шоу”-ны шилдэгийн шилдэгүүдийн нэгт багтаж, энэ улирлын шоунд бүр хоёр ч удаа түрүүлээд авсан. Авъяас билэг нь ундарсан залуухан уран бүтээлчдээ өнөөдөр болох GRAND FINAL тоглолтонд нь амжилт хүсье. Хамгийн сүүлд гэхэд л Никитоны 25 жилийн ойн тоглолтон дээр залуусыг доргиож чадсан тэрээр цаашид шоу бизнест олон олон гэнэтийн бэлгийг үзэгч, сонсогч, фэнүүддээ барих биз ээ. 

Хэрэв та Дуучин Накиг дэмжиж, саналаа өгөхийг хүсвэл 
- 151199 дугаарт хувийн дугаар болох 1 гэсэн тоог бичиж мессеж илгээх
- Candy Pay аппликейшн татаж аваад "Онцлох" цэс рүү орж эхний саналаа үнэгүй илгээгээрэй.

Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн GRAND FINAL-ыг өнөөдөр 20:00 цагаас "Боловсрол" телевизээр шууд дамжуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605690
0 эможи

keyboard_arrow_up