ФОТО: Play Time 2019 болж өндөрлөлөө

2019 оны 7 сарын 07

Arslan.mn

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам ирэх жил 18 дахь жилдээ болж өндөрлөлөө. 

Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Arslan.mn

Playtime наадам нь Монгол улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Тухайлбал, Шведийн The Radio Dept., ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, The Fin, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан. 

Arslan.mn

 Улаанбаатар хотыг орчин үеийн урлаг хөгжмийн соелыг түгээгч нийслэл хот болгож, дэлхийд алдартай хамтлаг дуучдыг тогтмол урьж, ойрхи хөрш улсуудыг хамарсан тэргүүлэх амьд хөгжим, орчин үеийн урлагийн наадам болгож улс орондоо аялал жуулчлалыг хѳгжүүлэхэд тус наадам ѳѳрийн хувь нэмрээ оруулдаг гэж үздэг байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
605689
2 эможи

keyboard_arrow_up