100-Н ЖИЛИЙН ЭМОРОЛИЙН ХУВЬ ЗАЯА

2019 оны 6 сарын 07

b8970d70635d7b668dbbcec99fd63798

Сайн бүтээл үгүйлсэн үзэгчдийн хүлээлтэнд нийцэх кино барагтай бол гарахгүй байгаа энэ үед 100-н жилийн Эморол УСК яв цав нийцсэн тасхийсэн кино болж чаджээ.Тийм ч учраас нээлтээ хийснээс хойш бүх кино театруудаар дүүрэн үзэгчтэй байж олны хөлд дарагдаад байна.Жүжигчин Тэмүжин цэл залуу 26-н насандаа 100-н жил амтдарсан нэгэн залуугийн дүрээр үзэгч тантай уулзана.Түүнтэй хамт жүжигчин Очгэрэл,Маск продакшны жүжигчин Мөнхсайхан, “мөнхийн жаал” гэгдэж олны хайрыгн татаж эхлээд байгаа Жамка нар  хамтран тоглосон нь бүр ч их сенсаци дагуулаад байгаа юм.Гадаа дулаарч,мод ногоорч нийтээрээ “Эморч” эхэлдэг хайлган цагаар “эморно” гэж чухам ямар утгатай болохыг жинхэнэ утгаар нь энэ киноноос ойлгож болох нь.100-н жилийн Эмороли УСК-ны ерөнхий найруулагчаар Ц.Амартүвшин ажиллсан байна. Үзэгчээр дүүрэн байж олныг хуйлруулж байгаа гайхалтай уран бүтээлийг та бас нэг сонирхоод үзээрэй.

Өнгөрсөн хаврын хаврын трэнд

Жүжигчин,дуучин,миссүүдээс илүү олны анхааралд орж реклам киноны саналд дарагдсан энэ хаврын трэндээр бяцхан Жамка нэрлэгдлээ.Өхөөрдөм,авьяастай бяцхан залуу 3-н саяын инээд шоугаар олонд танигдаж эхэлснээс хойш 100-н жилийн Эморлоор үзэгчидтэйгээ уулзаад байгаа.Энэ киноноос түүний жүжиглэх бас нэгэн чадварыг харж болно.Дашрамд сонирхуулахад найруулагч Ц.Амартүвшин Мөнх-Амьдрал хэмээх түүний тоглосон дүрийг өөрт нь зориулж бичсэн учраас энэ хаврын трэнд болсон жижигхэн залуугийн амьдралыг түүхийг ч та энэ киноноос мэдэж болно.Уйлах,инээх хослуулсан сайхан бүтээлийг нь цаг алдалгүй үзэж моданд ороод байгаа “Мөнхийн залуу” сэргэлэн залуугийн чадварт оноо өгөөрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604502
1 эможи

keyboard_arrow_up