Дуучин Ука, Thunder нар “Зөв тусгал“-д уриалав

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна.

Энэхүү хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар тогтоосон байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх хувийг хойд эцэг, эх, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүс үйлддэг болох нь өнгөрсөн хугацаанд тогтоогджээ.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд "Зөв тусгал"-д уриалан Дуучин Ука, Thunder нарын хамтарсан "Ахиж хоёулаа муудахгүй шүү" нэртэй шинэхэн уран бүтээл цацагджээ. Ингээд тус уран бүтээлийг хүргэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603805
0 эможи

Зочин
2020-03-03 05:58
keyboard_arrow_up