“Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно

2019 оны 5 сарын 13

Залуу гавьяат О.Анужин Жульеттаг "амилуулна"

Arslan.mn

Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчид өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Балетын зөвлөх, Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай  "Энэ бол хайрын далд мөн чанарын тухай жүжиг. Хүн төрөлхтөнд ганц дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байгаа зүйл бол хайр л байна. Залуу хөгшингүй мөнгө дутагддаг юм байна. Гэхдээ мөнгийг олж болно. Харин хайрыг олж болохгүй. Хүний чаддаггүй ганц юм нь хүнээ хайрлах юм байна. Үүнийг надаас түрүүлээд У.Шекспир ойлгосон юм байна. " гэв. 

Arslan.mn

 "Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол МУГЖ О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна" гэж Бүжгийн найруулагч Д.Дашлхагва хэллээ.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603426
0 эможи

Зочин
2019-11-12 00:29
ответьте мне уважаемый д.урианхай!!! 40 лет прошло,а я вспоминаю вашего сына,Ганхуяга Урианхай Вот вам Ромео, а я Джульетта,а вы ему сказали,жена должна следовать за мужем,он не остался в России!!!
keyboard_arrow_up