Б.Шижирбат 4-рт орж, “аймшгийн“ Риана ялагч боллоо

2017 оны 12 сарын 15

"Авьяаслаг Азичууд" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат энэ удаад хараахан ялагч болж чадсангүй.

Харин тус тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн үзүүлбэрээрээ алдартай илбэчин Гэгээн Риана тодорлоо.

Гэгээн Рианагийн финалын шатны үзүүлбэр

Ялагчийг тодруулах мөч

Б.Шижирбат Филлиппин, Индонез, Киргизстан, Малайз, Тайвань зэрэг улсын найман оролцогчтой өрсөлдөж дөрөвдүгээр байранд орлоо.

Б.Шижирбатын финалын үзүүлбэр

Тэмцээний дүнг танилцуулахад Angela July, Feng E, Urban  бүжгийн хамтлаг эхний ээлжинд хасагдлаа. Дараа нь ADEM  бүжгийн хамтлаг болон Sobhi Shaker нар хасагдлаа. Тэдний араас Б.Шижирбат, битбоксчин Нейл Рей Гарсиа Лэйнс нар мөн тэмцээнийг орхилоо.

Финалын шатанд шүүгч Анггүн, Дэвид Фостер, Жэй Парк нар ая дуугаа өргөн барилаа.

Шилдэг хоёр оролцогч болох аймшгийн үзүүлбэр үзүүлдэг Sacred Riana болон бүжгийн DMX Comvalenoz  хамтлаг тайзнаа үзүүлбэрээ үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
51154
13 эможи
keyboard_arrow_up