Ашиг орлогоороо Box Office-ийг тэргүүлж буй 10 КИНО

2018 оны 3 сарын 29

Өнгөрсөн 7 хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн 10 киног танилцуулж байна.

10. Midnight Sun
Arslan.mn

АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $4 сая 

Нийт: $4 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $6.2 сая

Кэйт бол нарны гэрэлд хэт мэдрэг маш ховор төрлийн эмгэгтэй охин. Уг өвчнөөсөө болоод 17 нас хүртлээ гэрээсээ бараг гарч үзээгүй, ааваасаа өөр хүнтэй харилцаж үзээгүй Кэйт нэг удаа гитар тоглохоор гадагш гарсан нь амьдралдаа гаргаж буй хамгийн эрсдэлтэй шийдвэр нь болдог. Нэг л өдөр түүний мөрөөдөл биелж олон жилийн турш унтлагын өрөөнийхөө цонхоор нууцхан ширтэж байсан дурлалт залуу нь Кэйтийг болзоонд урина. Тэд хамтдаа шөнөөр болзож, гадуур алхах боловч Кэйт нартайд гадуур гарч, хэвийн хүн шиг амьдрах боломж бий эсэхийг эрэлхийлдэг.

09. Game Night

Arslan.mn

Төсөв: $37 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $4.1 сая 

Нийт: $60.8 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $94.8 сая

Макс, Анни нарын ах Брук нууцлаг гэмт хэрэг бүхий үдэшлэг зохион байгуулж, хуурамч эмч, мөрдөгч зэргийг оролцуулснаар тоглоомын долоо хоног эхэлнэ. Брук гэнэт хулгайлагдахад хүн бүр тоглоомын нэг хэсэг гэж боддог. Оролцогчид бүгд асуудлыг шийдвэрлэхээр хөдөлж эхлэх боловч удалгүй Брук алга болсон нь ч, энэхүү тоглоом нь ч тэдний бодож байгаа шиг зүйл биш болохыг ухаарна. Тоглоомонд оролцогчид бүгд цаашид яахаа мэдэхээ болих бөгөөд нэг гогцоог тайлах бүрт улам төвөгтэй зүйлстэй орооцолдоно.

08. Paul, Apostle of Christ
Arslan.mn

Төсөв: $5 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $5.2 сая 

Нийт: $5.2 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $5.2 сая

Лук амьдралаараа дэнчин тавин Нерогийн шоронгийн хамгийн харанхуй буланд хоригдож буй хоригдол, элч Паултай уулзахаар Ром хотыг зорьдог. Өнгөрсөн амьдралынхаа бараан сүүдрээс болж шоронд хоригдсон Паул аймшигт цаазын ялыг хүлээж суухдаа өөрийгөө бүрэн мартагдсан болов уу хэмээн эргэлзэж байдаг. Лук Паулыг үхэхээс өмнө сүм хэмээн нэрлэгдэх болсон зүйл хэрхэн үүссэн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн ном бичихээр шийддэг.

07. Love, Simon
Arslan.mn

Төсөв: $17 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $7.6 сая 

Нийт: $23.5 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $23.5 сая

Хүн бүр сайхан хайртай учрахыг хүсдэг. 17 настай Симон хүүгийн хувьд энэ асуудал жаахан төвөгтэй. Учир нь тэр ижил хүйстэн бөгөөд үүнийг нь гэр бүлийнхэн нь ч мэдэхгүй. Симон цахимаар ангийнхаа хөвгүүнд дурлах боловч бодит амьдрал дээр тэр хөвгүүн нь яг хэн болохыг мэдэхгүй. Тэр хоёр энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хөгжилтэй, сэтгэл түгшээм олон асуудалтай тулгарч амьдралаа өөрчилнө.

06. A Wrinkle in Time
Arslan.mn

Төсөв: $100 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $8.2 сая 

Нийт: $74.1 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $88 сая

Мэг Мурри болон түүний дүү Чарльз Уоллес нарын аав ноён Мурри таван жилийн өмнө өөрийн нээсэн шинэ гараг руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Мэг өөрийн найз болон дүүгийн хамт гурван нууцлаг хатагтайгаар удирдуулан астрал аялал хийснээр хүүхдүүд аймшигт адал явдлуудтай учрах болно.

05.Tomb Raider

Arslan.mn

Төсөв: $98 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $10.1 сая 

Нийт: $41.4 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $211.7 сая

Лара Крафт бол олон жилийн өмнө сураггүй алга болсон жинхэнэ адал явдал хайгчийн охин. Эцгийнхээ алга болсон шалтгааныг тайлахын тулд бүсгүй хамгийн сүүлд зорьсон газар руу нь явахаар шийднэ. Уг газар нь Японы хаа нэгтээ байдаг домогт булш бүхий газар юм. Лара өөрийн цуцашгүй зан, хурц ухаан, эр зоригтоо найдахаас өөр аргагүй.

04. Sherlock Gnomes
Arslan.mn

 

Төсөв: $59 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $10.6 сая 

Нийт: $10.6 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $15.2 сая

Лондонгийн цэцэрлэг дэх одой (gnome) алга болсны дараа Гномео, Жулиетта хоёр домогт мөрдөгч Шерлок Гномыг олж, гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө учир битүүлэг алга болсон хэргийг мөрддөг байна.

 

03. I Can Only Imagine
Arslan.mn

Төсөв: $7 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $13.6 сая 

Нийт: $38.1 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $38.7 сая

Чартуудад дээгүүр бичигдэж буй I can only imagine бол нэгэн гайхалтай бодит түүхээс сэдэвлэн бичигдсэн дуу бөгөөд маш олон хүнд итгэл найдвар өгдөг дуу билээ. Тус дууны түүхээр уг киног бүтээжээ. Дууг Bart Millard-н гоцлол дуучин MercyMe бичсэн юм.

02. Black Panther
Arslan.mn

Төсөв: $200 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $17.1 сая 

Нийт: $631.4 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $1.23 тэрбум

Эцгийгээ нас барсны дараа Чала өөрийн төрөлх нутаг Уаканда омогтоо эргэн ирдэг. Тэр бол хаан ширээг өв залгамжлах ёстой хүн билээ. Хүчирхэг дайсан ахин гарч ирэх үед Чала хаан ширээнд сууж, Хар ирвэс болох бөгөөд Уаканда омгийн цаашдын хувь тавилан, бүх дэлхийд аюул учруулж ч болох асуудалтай нүүр тулдаг. Урвалт болон жинхэнэ аюултай тулгарсаныхаа дараа залуу хаан Хар ирвэсний хүчийг сэргээн дайснаа дарж, ард түмнээ аюулаас аврах шаардлагатай болно.

01. Pacific Rim: Uprising
Arslan.mn

Төсөв: $150-176 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $28.1 сая 

Нийт: $28.1 сая

Дэлхий даяар: 
Нийт:
 $150.5 сая

Жек Пентекост аймшигт Кайжуг ялахад хүн төрөлхтөнд туслана гэж эцэгтээ амласан билээ. Тэр газар доорх ертөнцийн гэмт хэрэгтнүүдийг барихын тулд сургалтаа орхидог. Гэвч хотууд устаж, энд тэндгүй сүйрэл болж, дэлхий ертөнц мөхлийн ирмэгт ирэхэд Жект эцгийнхээ өмнө өгсөн амлалтаа биелүүлж, нэр төртэйгээр амьдрах боломж тохионо.

 

 

 

 

 
Эх сурвалж: arav.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55459
0 эможи
keyboard_arrow_up